16 Одоо Та алхам бүрийг минь тоолдог бөгөөд Та нүглийг минь ажиглахгүй байна.
16 Одоо Та алхам бүрийг минь эс тоолж Та нүглийг минь үл харна.
Хэрэв би нүгэл үйлддэг бол, тэгвэл Та намайг ажиглан харж, миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.
Та миний гэм бурууг хайж, миний нүглийг ухаж төнхдөг үү?
Та хөлийг минь дөнгөнд хийж, бүх замыг минь ажигладаг. Та миний хөлийн тавхайнуудад хязгаар тогтоодог.
Тэрээр миний замуудыг харж, бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?
Тэрээр хөлийг минь дөнгөлж, алхах бүрийг минь харуулддаг”.
Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
Тэд тэмцэлдээнийг өдөөж, нуугддаг, Тэд миний амийг авахаар хүлээж байхдаа Миний алхмуудыг ажигладаг.
Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.
Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.