3 Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцсан ч болоосой. Бурхантай маргахыг би хүсдэг.
3 Харин би Төгс Хүчит Нэгэнтэй ярилцахсан. Бурхантай өөрийн хэргийг би хэлэлцэхсэн.
Харин Бурхан ярьж, чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,
Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
Тэгээд дууд, би ч хариулна. Эсвэл намайг яриулаад, тэгээд надад хариул.
Намайг сонсдог нэг хүн ч байгаасай! Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна. Төгс Хүчит Нэгэн надад хариулаг! Миний өстний бичсэн буруутгасан бичгийг
Заргалдагч хүн Төгс Хүчит Нэгэнтэй тэмцэлдэх үү? Бурханыг залруулагч нэгэн үүнд хариулаг гэв.
Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж, Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.
Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл, мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
“Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.
Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа, та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай. Тэрээр Израильтай ч маргалдах болно.