14 Яагаад би өөрийн махаа шүдэндээ зууж, амьдралаа өөрийн гартаа авах ёстой юм бэ?
14 Мах юугаан шүдэндээ зуух учир юун, Амьдрал юугаан гартаа авах утга юун?
Уурандаа өөрийгөө тастдаг чи минь, чиний төлөө газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?
Амь насанд минь аюул нүүрлэсээр байна Гэсэн ч би Таны хуулийг мартдаггүй юм.
Тэнэг хүн гараа хумхин, өөрийнхөө махыг иднэ.
Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.
Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.
Та нар намайг аврахгүй болохыг хараад, би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг гатлан хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт тушаав. Яагаад та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над уруу ирнэ вэ? хэмээн өчив.
Учир нь тэр амиа үл хайрлан, филист хүнийг цохин устгаж, ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусны эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.
Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд —Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо.