25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.
25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөд Тэднийг согтуу хүн мэт Тэр гуйвуулдаг юм.
гэрийн гадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.
Түүний майхан дахь гэрэл харанхуйлж, түүний дэнлүү түүний дээр унтардаг.
Өдрөөр тэд харанхуйтай учирч, үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөд Тэдний оюун ухаан нь самуурсан.
ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.
Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг. Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.
Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн, нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.
Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.
Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй.
Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй.