Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иов 10:9 - Ариун Библи 2004

9 Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач. Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Намайг шавар мэт бүтээснээ одоо Та санаач. Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?

Onani mutuwo Koperani




Иов 10:9
25 Mawu Ofanana  

ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.


Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.


Та намайг сүү шиг цутгаж, бяслаг шиг бүрэлдүүлж,


Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж, өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол


Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.


бүх бие махбод хамтдаа үхэж, хүн шороонд буцах байсан.


Тэгвэл шавар сууцанд амьдардаг, үндэс суурь нь шороонд байдаг, дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!


Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.


Миний амьдрал бол амьсгал гэдгийг санаач. Миний нүд дахин сайныг үзэхгүй.


Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.


Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Миний хэл түүшиндээ наалдсан. Та намайг үхлийн шороонд тавьдаг.


Миний шаналал, зовлонг харж, Миний бүх нүглийг уучлаач.


Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие, Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.


Миний амьдралын хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хоосон бүтээгээ вэ!


Та хүнийг тоос шороо уруу нь буцаан, Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэдэг.


Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу.


Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?


Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.


“Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.


Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү?


Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa