4 Танд махан нүд байдаг уу? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
4 Танд хүнийх шиг махбодын нүд байдаг гэж үү? Эсвэл Та хүний хардаг шиг хардаг уу?
Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
Учир нь Тэрээр газар дэлхийн хязгаар уруу харж, тэнгэрүүдийн доорх бүх юмсыг хардаг билээ.
Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
Бид хамтдаа шүүх уруу явж би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
Тэр тэдэнд —Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
Түүний толгой, үс нь цагаан ноос мэт, цас мэт цав цагаан бөгөөд нүд нь галын дөл мэт,
Гэвч ЭЗЭН Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.