21 харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө. Би буцаж ирэхгүй билээ.
21 Харанхуйн ба үхлийн харанхуйн орон уруу Хэзээ ч эргэж ирэхгүй явахаас минь өмнө орхиоч!
Гэтэл одоо хүүхэд нас барчихлаа. Би юунд мацаг барих ёстой билээ? Би түүнийг дахин эргүүлж авчирч чадах уу? Би түүн уруу очих болно. Гэвч тэр над дээр эргэж ирэхгүй гэв.
Учир нь бид үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгагдаад, дахин цуглуулж үл чадах устай адил юм. Гэлээ ч Бурхан амь тасалдаггүй, харин хөөгдсөн хүнийг Өөрөөсөө зайлуулахгүйн тулд арга замуудыг төлөвлөдөг.
Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.
Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.
Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.
Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг. Үүл түүнийг бүрхэг. Харанхуй тэр өдрийг айлгаг.
Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
Цааш явж, алга болохоосоо өмнө Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач”.
Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол Мөхөх адгуустай адил юм.
Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, Харанхуй газруудад, гүнд тавьсан.
Үнэхээр хэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ингэвэл ирж буй бүхэн утга учиргүй болно.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
“Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй” гэж би хэлсэн.
Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж, цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар, ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар, хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.