Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 8:4 - Ариун Библи 2004

4 Иошуа тэдэнд тушаан —Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Иошуа тэдэнд тушаан —Анхаарагтун, та нар хотын ар талд отолтод гарах ёстой. Хотоос хэт холдолгүй, бүгд бэлэн бай.

Onani mutuwo Koperani




Иошуа 8:4
14 Mawu Ofanana  

Тэгтэл хаан шөнөөр босоод, түшмэддээ хандан —Арамейчууд бидэнд юу хийснийг би та нарт одоо хэлье. Биднийг өлсөж байгааг тэд мэднэ. Тиймээс тэд “Хотоос гарахад нь бид тэднийг амьдаар нь олзолж, хот уруу нь орцгооё” гээд талд нуугдахаар хуаранг орхиж явсан юм гэж хэлжээ.


Харин Иеробоам тэднийг араас нь цохихын тулд нуувч бэлтгэжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь нуувч байв.


Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг.


“Мэргэн ухаан хүч чадлаас илүү” хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.


Тиймээс Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.


Хотод байсан бүх хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос алслагдав.


Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.


Тиймээс Израиль Гибеаг тойруулан отогчдыг тавив.


Тэгэхэд Израилийн хамаг эрчүүд байсан газраасаа босоцгоож, Баал-тамарт байрлалаа эзэлцгээв. Израилийн отогчид ч Мааре-геба дахь нуувчаасаа гарч ирэв.


Бениамины хөвгүүд өөрсдийгөө ялагдсаныг мэдэв. Гибеагийн харалдаа нуугдаж буй отогчдод найдаж байсан учраас Израилийн эрс Бениаминд зам тавихад


Шехемийн хүмүүс уулсын оройд Абимелехийг отон сууж, замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байв. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдав.


Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож, талд нуугдан хүлээгтүн.


Түмэн цэргийн ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Израиль Египетээс гарах замд Амалек түүний эсрэг довтолсон учир Израильд үйлдсэн зүйлийнх нь төлөө Би түүнийг шийтгэнэ.


Саул Амалекийн хот уруу ирж, талд хүлээж бүгэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa