Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 7:26 - Ариун Библи 2004

26 Тэгээд Аханы дээр том чулуун овоог босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Тэгээд ЭЗЭНий догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр ирэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

26 Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь энэ өдрийг хүртэл байсаар байна. Ийнхүү ЭЗЭН нүүр буруулахаа больж, Түүний догшин уур хилэн намдав. Тиймээс ч тэр газар энэ өдрийг хүртэл Ахорын хөндий хэмээн нэрлэгдсээр иржээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 7:26
22 Mawu Ofanana  

Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.


Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.


Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.


Манай удирдагчид бүх чуулганыг төлөөлж, манай хотуудад харь эхнэр авсан бүх хүмүүс тогтсон цагт хот бүрийн ахмадууд болон шүүгчидтэй хамт ирцгээг. Энэ хэргийн улмаас бидний Бурханы догшин уур хилэн биднээс зайлуулагдах хүртэл ингэг гэв.


Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж, Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.


“Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм” гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч.


Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


Намайг хайгч Миний ард түмний төлөө Шарон нь хонины бэлчээр, Ахорын хөндий үхрийн хэвтэр болно.


Тэд намайг нүхэн дотор чимээгүй болгон, миний дээр чулуу тавив.


Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


“Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөд тэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


Дараа нь ЭЗЭН Өөрийн газрын төлөө зүтгэлтэй байж, Өөрийн ард түмнээ өрөвдөх болно.


Ингээд тэд Ионаг барьж аваад, далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсэхээ болив.


Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан —Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.


Тэрээр Израиль эрийн араас майхан уруу орж, Израиль эр ба эмэгтэйн биеийг нэвт хатган, хоёуланг нь нэвт жадлав. Тийнхүү Израилийн хөвгүүд дээр байсан гай гамшиг зогсов.


Тэр устгагдах юмнаас юунд нь ч бүү гар хүр. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн намдаж, чамд өршөөл үзүүлж, чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чамайг өнөр өтгөн болгоно.


Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоод, өнөөдөр миний чамд тушааж буй бүх тушаалыг дагаж, ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө зөв зүйлийг үйлдвэл тийм байх болно.


Нар жаргахад Иошуа тушааж, тэднийг буулгаж аван, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.


Ингээд Иошуа бүх Израилийн хамтаар Зерагийн хүү Аханыг мөнгө, өмсгөл, алтан гулдмай мөн түүний хөвгүүд, охид, үхэр, илжиг, хонь, майхан хийгээд түүнд байсан бүхнийг авч, Ахорын хөндийд авчрав.


Мөн Иошуа Аин хааныг үдэш болтол модноос дүүжилж, нар жаргах үед Иошуа тушаал өгч хааны цогцсыг модноос буулган аваад, хотын хаалганы үүдэнд хаясан бөгөөд түүний дээр том чулуун овоог босгосон нь өнөөг хүртэл байсаар байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa