Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 7:12 - Ариун Библи 2004

12 Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Израилийн хөвгүүд өстөн дайснаа эсэргүүцэж чадахгүй бөгөөд тэд дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Учир нь тэд өөрсдөө хориг цээр болсон юм. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориг цээртэй зүйлсийг бүгдийг устгахаас нааш Би та нартай цаашид хамт байхгүй.

Onani mutuwo Koperani




Иошуа 7:12
21 Mawu Ofanana  

Та биднийг өстний өмнөөс зугтаалгасан. Биднийг үзэн ядагчид өөрсдөдөө олз авсан.


Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзаагүй юм уу? Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?


Хэн ч мөрдөж мөшгөөгүй байхад хар санаатан зугтдаг бол Зөв шударга хүн арслан мэт зоригтой.


Харин та нарын гэм буруу нь та нарыг Бурханаас хагацуулан, та нарын нүглүүд Бурханы нүүрийг та нараас далдалжээ. Тийм учраас Тэр сонсдоггүй.


“Эдгээр хүмүүс, эсвэл эш үзүүлэгч, эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөн гэж юу вэ?» гэж асуухад чи тэдэнд «Ямар зөн?» гэж хэлэх ёстой. ЭЗЭН «Би та нарыг хаяна» гэж тунхаглаж байна.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, эс тэгвэл Би чамаас хөндийрөн, чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!


Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ?


Мосе эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд ард олон үлэмж гашуудацгаав.


Бүү яв. Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө нам цохигдоно. Учир нь ЭЗЭН та нарын дунд байхгүй.


Амалекчууд болон канаанчууд тэнд та нарын өмнө байх бөгөөд та нар ЭЗЭНийг дагахаас эргэн буцсан болохоор илдэнд унах болно. ЭЗЭН та нартай хамт байхгүй хэмээв.


Тэгтэл уулархаг нутагт амьдарч байсан амалекчууд болон канаанчууд буун ирж, тэднийг хядан, Хорма хүртэл тэднийг бут цохив.


Чи тийм жигшүүрт зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хараал хүртэх вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Юу гэвэл тэр нь хориотой зүйл юм.


Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил.


Өнөөх эмэгтэй —Самсон, Филист хүмүүс чам уруу ирж байна гэж бархирав. Самсон нойрноосоо сэрж, —Би урьдын адил гарч яван, биеэ сэгсэрье хэмээн өгүүлэв. Харин ЭЗЭН түүнийг орхисныг тэр мэдсэнгүй.


ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг тонуулчдын гарт өгч, тонуулав. Тэд дайснуудынхаа өмнө зогсож чадахаа больтол Тэр тойрон байгаа дайснуудынх нь гарт тэднийг тушаав.


ЭЗЭНий тэнгэр элч эдгээр үгсийг Израилийн бүх хөвгүүдэд хэлэхэд, ард олон дуугаа өндөрсгөн уйлалдав.


Саул —Ард олны ахлагчид аа, та нар бүгд ойртон ирэгтүн. Энэ нүглийг өнөөдөр яаж үйлдсэнийг шалгаж үз.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa