1 Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв.
1 Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч гарч, орохгүй байв.
Тэд энэ тухай Давидад хэлсэнд тэр тэднийг угтуулахаар хүн явуулав. Учир нь тэр хүмүүс үлэмж доромжлогджээ. Хаан —Та нар сахлаа ургатал Иериход байж байгаад дараа нь буцацгаа гэв.
Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.
Елиа түүнд —ЭЗЭН намайг Иерихо уруу илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэж хэлэв. Тиймээс тэд Иериход ирлээ.
ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
Энэ нь Ианоагаас Атарот болон Наара уруу уруудан, Иериход хүрч, Иордан уруу гарч ирж байв.
Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз,
Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.
Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.
Ингээд нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.
ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад —Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.
ЭЗЭН Иошуад —Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна.