Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 5:9 - Ариун Библи 2004

9 Дараа нь ЭЗЭН Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Дараа нь ЭЗЭН, Иошуад —Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал гэж нэрлэгддэг юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 5:9
21 Mawu Ofanana  

Иаковын хөвгүүд тэдэнд —Бид ингэж болохгүй. Хөвч хөндүүлээгүй хүнд охин дүүгээ өгч чадахгүй. Энэ нь бидэнд ичгүүр болно.


Тэгээд хаан буцаж, Иордан голд хүрэхэд, иудачууд хааныг угтан, Иордан голыг гатлуулахын тулд Гилгалд ирэв.


Мөн Бет-гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ.


Миний айдаг буруутгалыг надаас зайлуулаач. Учир нь Таны тогтоолууд бол сайн билээ.


ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Би хөвч хөндүүлсэн болон хараахан хөвч хөндүүлээгүй бүгдийг шийтгэх өдрүүд ирж байна.


Тэд Египетэд завхайрлыг үйлджээ. Тэд залуу насандаа завхайрлыг үйлдсэн. Тэнд тэдний хөх нь үнгэгдэж дарагдан, тэдний онгон хэнхдэг цээж нь хөндөгджээ.


Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.


Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго. Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй. “ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.


Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.


Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв. Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана”.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь. Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.


Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.


Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил.


Ард олон анхдугаар сарын аравны өдөр Иорданаас гарч ирэн Иерихогийн зүүн хязгаарт орших Гилгалд буудаллав.


Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв.


Ионатан зэвсэг баригч залуудаа —Явцгаая. Эдгээр хөвч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги уруу гатлан очъё. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад ЭЗЭНд саад болох зүйл үгүй гэж хэлэв.


Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүстэй ярин, —Энэ филист хүнийг алж, Израилиас зэмлэлийг арилгах хүнийг яах вэ? Хөвч хөндүүлээгүй энэ филист хүн амьд Бурханы цэргийг доромжлохоор хэн юм бэ? хэмээн өгүүлэв.


Таны боол би арслан, баавгайн аль алиныг нь алсан билээ. Тэр хөвч хөндүүлээгүй филист хүн ч амьд Бурханы цэргийг доромжилсноос хойш тэдгээртэй нэгэн адил болох болно хэмээн өгүүлэв.


Тэрээр жил бүр Бетел, Гилгал, Мизпагаар тойрон, эдгээр бүх газруудад Израилийг шүүв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa