Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 5:6 - Ариун Библи 2004

6 Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий үгийг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр тэдний эцэг өвгөдөд ЭЗЭНий амласан сүү болон балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 5:6
20 Mawu Ofanana  

Тэд цөл нутагт зэлүүд газар тэнэж байв. Тэд оршин суугчидтай хот уруу хөтлөх замыг олж чадахгүй байв.


Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»” гэж хэл.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.


Бас Миний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав.


тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.


Тэр өдөр уулс чихэрлэг дарсыг дуслуулж, толгод сүүгээр урсаж, Иудагийн бүх горхинд ус урсах болно. ЭЗЭНий өргөөнөөс нэгэн булаг оргилж, Шиттимийн хөндийг услах болно.


өвөг дээдэст нь Миний амласан тэр нутгийг яасан ч үзэхгүй бөгөөд Намайг голсон хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй.


Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой.


Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд өгүүлжээ.


Бид Кадеш-барнеагаас хөдлөөд Зеред горхийг гаталсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийн дайчид бүгдээрээ хуарандаа сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.


Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.


Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.


«Тэд Миний амралтад орохгүй» гэж Би хилэгнэн андгайлав” гэжээ.


Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.


Учир нь гарч явсан хүмүүс бүгд хөвч хөндүүлсэн байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт мэндэлсэн бүх хүн хөвч хөндүүлээгүй байлаа.


Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa