Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 24:2 - Ариун Библи 2004

2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал: Абрахам Нахор нарын эцэг Тера, Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөн үйлчилж байв.

Onani mutuwo Koperani




Иошуа 24:2
16 Mawu Ofanana  

Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.


Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.


Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.


Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.


Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.


Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.


Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.


Тэд гартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковт өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.


Абрам буюу Абрахам.


Та нарыг шаналан байж төрүүлсэн Сараг болон та нарын эцэг Абрахамыг харагтун. Түүнийг ганцаараа байхад нь Би дуудаж, ерөөж, өсгөн үржүүлсэн юм.


хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан.


Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын,


Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.


Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa