Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 23:9 - Ариун Библи 2004

9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарын өмнө сөрөн зогсож чадаагүй билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 23:9
14 Mawu Ofanana  

Израилийн хөвгүүдийн өмнө ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын бүхий л үйлдлийн дагуу Ахаб шүтээнд мөргөхдөө маш бузар зүйлийг хийсэн юм.


Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?


Миний тэнгэр элч чиний өмнө явж, чамайг аморичууд, хитчүүд, перизчүүд, канаанчууд, хивичүүд, иебусчуудын нутагт аваачна. Би тэднийг бүрмөсөн устгах болно.


Чи өсөн үржиж, тэр нутгийг эзэмших хүртэл Би тэднийг чиний өмнөөс бага багаар зайлуулна.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.


Тэр тэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.


Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй.


Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.


Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг урдаас чинь түлхэн гаргаж, хөөн зайлуулах ба та нарын Бурхан ЭЗЭНий та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно.


Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой.


Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa