Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 23:7 - Ариун Библи 2004

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстнүүдтэй холбогдолгүй, тэдний бурхдын нэрийг дурьдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд бөхийн мөргөлгүй бай.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай.

Onani mutuwo Koperani




Иошуа 23:7
23 Mawu Ofanana  

ЭЗЭНий тэдэнд “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж айлдсан шүтээнүүдэд тэд үйлчлэв.


Дараах зүйл дээр боолыг тань ЭЗЭН уучлах болтугай. Миний эзэн мөргөл үйлдэхээр Риммоны дуганд орох үед тэр миний гарыг түшдэг бөгөөд би Риммоны дуганд бөхийдөг тул би Риммоны дуганд бөхийх үед таны боолыг ЭЗЭН энэ зүйл дээр уучлах болтугай гэв.


Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл,


Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй, Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Миний чамд айлдсан бүхнийг анхааралтайгаар сахь. Өөр бурхдын нэрийг дурьдаж ч болохгүй, амнаас чинь сонсогдож ч болохгүй.


Тэд чиний газарт амьдрах ёсгүй. Эс тэгвэл тэд чамайг Миний эсрэг нүгэл үйлдэхэд хүргэх болно. Учир нь чи тэдний бурхдад үйлчилбэл, энэ нь үнэхээр чамд урхи болно.


Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Хорон муу хүмүүсийн замаар алхаж болохгүй.


Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно.


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


“Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөд тэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.


Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,


Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан ба тэд барьсан хотууддаа өөр нэрсийг өгөв.


Гэвч хэрэв та нар нутгийн оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулахгүй бол та нарын тэднээс үлдээсэн үлдэгсэд нь нүдэнд чинь өргөс, хажуу хавиргад чинь үүргэнэ болох болно. Тэд та нарын амьдрах нутаг дээр та нарыг зовоох болно.


Бүү мэхлэгд. “Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг”.


Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн.


ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.


Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.


Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.


Учир нь хэрэв та нар замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн тэдгээр үндэстнүүдийн хүмүүстэй холбогдож, тэдэнтэй нийлэн, гэр бүл болох юм бол


Харин энэ өдрийг хүртэл хийсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат барьж байх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa