Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 22:33 - Ариун Библи 2004

33 Энэ үг нь Израилийн хөвгүүдэд таалагдсан ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн амьдарч байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

33 Энэ үг нь Израилийн хөвгүүдийн таалалд нийцсэн ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн суурьшиж байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.

Onani mutuwo Koperani




Иошуа 22:33
13 Mawu Ofanana  

Тэгээд Давид бүх чуулганд —Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтан, сөгдөн мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.


Ядарч туйлдсан сэтгэлд хүйтэн ус ямар байдаг шиг алс холын газраас ирэх сайн мэдээ тийм байна.


Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.


Симеон Хүүг гар дээрээ авч, Бурханыг магтаад


Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.


Захидлыг уншаад тэд урамшуулсан үгст нь баярлацгаав.


Зөвхөн түүний ирэлтээр ч бус, мөн та нараас болж тайвширсан түүний тайвшралаар юм. Миний төлөөх та нарын хүсэл тэмүүлэл, уй гашуу, зүтгэлийн талаар тэр бидэнд мэдэгдсэн тул би бүр улам илүү баярласан юм.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.


Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав.


Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд, Гадын хөвгүүдээс буцан Канаан нутаг уруу Израилийн хөвгүүд уруу ирж, тэдэнд хариу үг авчрав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa