Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 22:16 - Ариун Библи 2004

16 ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 ЭЗЭНий даяар хотол түмэн ийн хэлж байна. Та нар өөрсдөдөө тахилын ширээ босгосноороо ЭЗЭНий эсрэг харш юм хийж, ЭЗЭНээс буцан эргэж, Израилийн Бурханы эсрэг үйлдсэн энэ итгэмжгүй үйлдэл чинь юу вэ?

Onani mutuwo Koperani




Иошуа 22:16
8 Mawu Ofanana  

Учир нь замд учрах дайснаас хамгаалуулахын тулд цэрэг ба морьтонгуудыг хаанаас гуйхаас би ичсэн юм. Яагаад гэвэл бид хаанд “Бидний Бурханы мутар Өөрийг нь эрж буй бүхэнд ээлтэй ханддаг боловч, Түүний хүч чадал, уур хилэн нь Өөрийг нь орхидог бүхний эсрэг байдаг” гэж хэлсэн юм.


Тэгээд чи тэдэнд ийн хэл. “Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь шатаалт тахил, эсвэл өргөлийг өргөхдөө,


Хэрэв та нар Түүнийг дагахаас няцан эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөл газарт хаян орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,


Израилийн хөвгүүд үүнийг сонсоод —Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв.


Тэд Гилеад нутагт, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон дээр ирээд, тэдэнд хэлсэн нь —


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa