Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 20:8 - Ариун Библи 2004

8 Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безерийг, Гад овгоос Гилеад дахь Рамотыг, мөн Манассе овгоос Башан дахь Голаныг сонгов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безер, Гад овгоос Гилеад дахь Рамот мөн Манассе овгоос Башан дахь Голан зэрэг хотуудыг сонгов.

Onani mutuwo Koperani




Иошуа 20:8
12 Mawu Ofanana  

Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд арамейчууд Иорамыг шархдуулжээ.


мөн Иерихо дахь Иорданы чанад буюу Иорданы зүүн талд өгч, Реубен овгоос цөл дэх Безерийг бэлчээр нутгийнх нь хамт, Иазаг бэлчээр нутгийнх нь хамт,


Гад овгоос Гилеадын Рамотыг бэлчээр нутгийнх нь хамт, Маханаимыг бэлчээр нутгийнх нь хамт,


тэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан.


Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.


Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов.


Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.


Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв.


Реубен овгоос тэд Безер, Иахаз,


Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa