Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 20:3 - Ариун Библи 2004

3 Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Урьдаас сэдэж төлөвлөлгүй, санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн та нар дотор гарвал тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.

Onani mutuwo Koperani




Иошуа 20:3
8 Mawu Ofanana  

Тэгэхэд тэр эмэгтэй —Хаан та өөрийн Бурхан ЭЗЭНээ санах болтугай. Ингэснээр цусан өшөө авагч нь устгах ажлаа үргэлжлүүлэхээ больж магад. Эс тэгвээс тэд хүүг минь устгана шүү дээ гэхэд, хаан —ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Хүүгийн чинь толгойн нэг ширхэг ч үс газарт унахгүй гэж хэлэв.


Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд,


Тэдгээр хотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно.


Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.


Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол,


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Израилийн хөвгүүдэд хэл “Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго.


Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa