Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 18:28 - Ариун Библи 2004

28 Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот, тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн ураг ургийн дагуу ногдсон хотууд буюу тэдний өв билээ.

Onani mutuwo Koperani




Иошуа 18:28
22 Mawu Ofanana  

Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.


нетофат хүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи,


Хаан өөрийн хүмүүсийн хамт нутгийн уугуул хүмүүс болох иебусчуудын эсрэг Иерусалим уруу ирэхэд, тэд Давидад —Чи энд орж ирэхгүй. Харин сохор, доголон нь ч чамайг хөөж гаргана гэв. Тэд Давидыг ийшээ нэвтэрч чадахгүй хэмээн санаж байлаа.


Тэр өдөр Давид —Иебусчуудыг алах гэсэн хүн бүр усан сувгаар явж, Давидын үзэн яддаг доголон, сохорт хүрч оч хэмээв. Үүний тулд “Сохор, доголон нь гэрт орж болохгүй” гэж тэд хэлдэг юм.


Тэд удмынхаа дагуу тус тусын гэрийн захирагчид бөгөөд эдгээр захирагчид нь Иерусалимд амьдарч байв.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.


Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэнд тэд зогсдог. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Бениамины хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,


Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.


Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно. Та нар эцгүүдийнхээ овгуудын дагуу эзэмших ёстой.


Гэвч Иудагийн хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөн гаргаж чадаагүй бөгөөд тийнхүү иебусчууд Иудагийн хөвгүүдтэй хамт Иерусалимд өнөөг хүртэл амьдарч байна.


Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.


Тэгээд уг хил Рефаимын хөндийн хойно байдаг Бен-хинномын хөндийд орших уулын хормой хүртэл уруудаад, иебусчуудын бэлийн өмнөд талаар дамжин Хинномын хөндий болон Ен-рогел уруу үргэлжилж байв.


Рекем, Ирпеел ба Тарала,


Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа.


Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдрав.


Харин өнөөх эр шөнийг өнгөрүүлэхийг хүсэлгүй, босон явж, Иебусын (буюу Иерусалимын) харалдаа газар ирэв. Түүнтэй хамт эмээллэсэн хоёр илжиг болон татвар эм нь байлаа.


Саул ч бас Гибеа дахь гэр уруугаа буцлаа. Бурхан зүрхэнд нь хүрсэн эр зоригт хүмүүс түүнийг дагаж явжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa