25 Гибеон, Рама ба Беерот,
Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.
Саулын хүүд дээрэм хийдэг бүлгүүдийг удирддаг хоёр захирагч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр нь Рехаб гэдэг байлаа. Тэд хоёулаа Бениамин хөвгүүдээс гаралтай, Беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг хэмээн үздэг байв.
Израилийн хаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.
ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв.
Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой.
Рама ба Гебагийн хөвгүүд зургаан зуун хорин нэг,
Хазор, Рама, Гиттаим,
Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.
ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.
Орой нь Ариматаас Иосеф гэгч нэгэн баян хүн хүрч ирлээ. Тэр мөн өөрөө Есүсийн шавь болсон ажээ.
ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.
Заноа, Ен-ганним, Таппуа ба Енам,
Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт,
Мизпе, Хефира ба Моза,
Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.
Бениамин овгоос Гибеон, Геба,
Иудагийн ургийг авчирсанд зерахчуудын ургийг авав. Зерахчуудын ургийг хүн тус бүрээр нь авчирсанд, Забди авагдав.
Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.
Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,
Харин эзэн нь түүнд —Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.
Тэр зарцдаа —Гибеа, эсвэл Рамагийн аль нэгэнд нь хүрч, тэнд энэ шөнийг өнгөрөөе гэв.
Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв.
Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.