Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 18:10 - Ариун Библи 2004

10 Иошуа Шилод ЭЗЭНий өмнө тэдэнд шавгыг орхисон ба тэнд Иошуа уг нутгийг Израилийн хөвгүүдэд, тэдний овгийнх нь хуваарилалтын дагуу хуваав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Иошуа тэдэнд зориулан Шилод ЭЗЭНий өмнө шавга орхисон ба тэнд Иошуа уг нутгийг овог овгийнх нь хуваарилалтын дагуу Израилийн хөвгүүдэд хуваав.

Onani mutuwo Koperani




Иошуа 18:10
24 Mawu Ofanana  

Тэд Итамарын үр удам болон Елеазарын үр удамд хоёуланд нь Бурханы түшмэд ба ариун газрын түшмэд байсан учир эн тэнцүү шодож хуваав.


Ард түмний удирдагчид нь Иерусалимд амьдарсан. Харин бусад хүмүүсийн арваас нэгийг нь ариун хот Иерусалимд амьдруулахын тулд шавга орхив. Харин арваас ес нь өөр хотуудад үлдэв.


Тэр бидэнд Өөрийн хайрласан Иаковын сүр жавхлан болох Өвийг маань сонгодог. Села


Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. Та нэрээс тань эмээгчдийн өвийг надад өгсөн.


Шавга хаях нь зөрчилдөөнийг эцэслэх бөгөөд Эрх мэдэлтнүүдийн хоорондохыг шийддэг.


“Би нэрээ эхэнд оршоосон Шилод байсан Миний газар уруу одоо очиж, Миний ард түмэн Израилийн хорон муу явдлаас болж Миний түүнд юу хийснийг хар.


Та нар өөрсдийнхөө дунд болон та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн, та нарын дотор суугч харийнхны дунд үүнийг өв болгон шавга татан хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дунд уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд оногдох болно.


Энэ бол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тийм учраас ЭЗЭНий чуулганд шодож, та нарын төлөө хэмжүүр сунгах хэн ч байхгүй.


Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —


Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад,


Таны Надад өгсөн бүх хүнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд бүх махан биеийг захирах эрхийг Та Надад өгсөн билээ.


Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.


гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.


Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.


Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.


Бениамины хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу шавга буулаа. Тэдэнд оногдсон нутаг нь Иуда болон Иосефын овгийнхны нутгийн хооронд байв.


Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.


Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв.


Тийнхүү хүмүүс уг нутгаар явж, түүний талаар хот хотоор нь, долоон хэсэг тус бүрээр номд тодорхойлж бичив. Тэд Шило дахь хүрээ буудалд Иошуа дээр ирлээ.


Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.


Хар, Иорданаас бүр Их Тэнгисийг хүртэл наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстнүүдийн хамт үлдсэн энэ бүх үндэстнүүдийг Би танай овгуудад өв болгон хуваарилан өгсөн билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa