Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 18:1 - Ариун Библи 2004

1 Ингээд Израилийн хөвгүүдийн нийт чуулган Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Ингээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Шилод цуглан, тэнд Хурлын майхан босгов. Уг нутаг тэдний захиргаанд байв.

Onani mutuwo Koperani




Иошуа 18:1
26 Mawu Ofanana  

Учир нь Би Египетээс Израилийн хөвгүүдийг гаргасан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсан удаагүй, харин би майханд буюу асарт аялж байв.


Иеробоам эхнэртээ —Босож, өөрийгөө Иеробоамын эхнэр гэж тэдэнд мэдэгдэхгүй болтол зүсээ хувиргаад Шило уруу явагтун. Энэ ард түмнийг захирах хаан болно гэж миний тухай хэлсэн эш үзүүлэгч Ахиа тэнд бий.


Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ.


Соломон Абиатарыг ЭЗЭНий тахилч байхаас халсан. Ингэснээр Елигийн гэр бүлийнхний талаар Шилод хэлсэн ЭЗЭНий үгийг гүйцэлдүүлжээ.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав. Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээн Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюу Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,


Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан . Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


сахлаа хусуулсан, хувцасаа хуу татуулсан, биеэ гүнзгий зүсүүлсэн, ЭЗЭНий өргөөнд авчрахаар идээн өргөлүүд, утлагыг гартаа барьсан наян хүн Шехем, Шило болон Самариас ирэв.


тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.


Бидний өвөг дээдэс асрыг хүлээн аваад, Иошуагийн удирдлага дор явсан. Өөрсдийнх нь урдаас Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг өөрсдийнхөө хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.


Израилийн хөвгүүдийн дунд өв залгамжлалаа хүлээн аваагүй долоон овог үлдсэн байлаа.


Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан —Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв.


Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.


Канаан нутгийн Шилод тэд тэдэнтэй ярин —ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээртэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв.


Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.


Харин хэрэв эзэмшлийн нутаг тань цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.


Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав.


Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв.


Тэд Иабеш-гилеадын оршин суугчдын дундаас эр хүнтэй хавьтаж үзээгүй дөрвөн зуун онгон охидыг олж, тэднийг Канаан газарт байдаг Шилогийн хуаран уруу дагуулж ирэв.


Ийнхүү тэд —Харагтун, Бетелийн хойд зүгт, Бетелээс Шехем ордог замын зүүн талд буюу Лебонагийн өмнөдөд байдаг Шило хотод жил бүр ЭЗЭНий баяр болдог гэв.


Хөвгүүнийг хөхнөөс гармагц хэдийгээр тэр нялхаараа байсан боловч Ханна түүнийг мөн гурван настай бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд түүнийг дагуулан ирэв.


Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa