Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 14:15 - Ариун Библи 2004

15 Хеброныг анх Кириат-арба гэж нэрлэдэг байв. Учир нь анакчуудын дундаас хамгийн агуу хүн нь Арба байжээ. Ингээд тэр нутаг дайн дажингүй болов.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Арба нь анакчуудын хамгийн агуу хүн байсан тул Хеброныг урьд нь Кириат-арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амсхийв.

Onani mutuwo Koperani




Иошуа 14:15
16 Mawu Ofanana  

Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров.


Тэгээд Иаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.


Израиль түүнд —Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.


Елеазар нь Финехасын эцэг болж, Финехас нь Абишуагийн эцэг болов.


Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв.


Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.


Иймд Хеброн нь өнөөг хүртэл Кениз хүн болох Иефуны хүү Калебын өв болсон учир нь тэр Израилийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.


Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)


Ингэж тэд Иудагийн уулархаг нутагт дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) эргэн тойрон дахь бэлчээр нутгийнх нь хамт тэдэнд өгөв. Арба бол Анакийн өвөг эцэг юм.


Гэхдээ хотын эргэн тойронд байх тариалангийн талбай болон тосгодуудыг нь тэд Иефуннегийн хүү Калебт эзэмшил болгон өглөө.


Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд, тэр Анакийн гурван хөвгүүнийг тэднээс хөөж зайлуулав.


Дараа нь Кеназын хөвгүүн Отниелыг нас эцэслэтэл газар нутаг нь дөчин жил амар тайван байжээ.


Ингээд тэр өдөр Моаб израильчуудад эзлэгдэн, газар нутаг нь наян жилийн турш амар тайван байв.


ЭЗЭН минь, бүх дайснуудаа ийнхүү устгаж, харин Түүнийг хайрлагчид өөрсдийн дунд мандах нар мэт байлгаач гэв. Газар нутаг дөчин жилийн турш тайван байлаа.


Ингээд Мидиан Израилийн хөвгүүдийн өмнө дарагдсан бөгөөд дахин толгойгоо өндийлгөсөнгүй. Энэ нутаг Гидеоны үед дөчин жилийн туршид амар тайван байв.


мөн Хебронд байсан хүмүүст хийгээд Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст билээ хэмээн хэлүүлэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa