Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 14:1 - Ариун Библи 2004

1 Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Канаан нутагт тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарилахад түүнийг нь Израилийн хөвгүүд өвлөн авсан юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 14:1
10 Mawu Ofanana  

Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.


Тийнхүү Мосе Израилийн хөвгүүдэд тушаан, хэлэхдээ —Есөн овог ба хагас овогт өгөхөөр ЭЗЭНий тушаасан, эзэмшил болгон та нарын дунд шодолтоор тэнцүү хуваагдах газар нь энэ болой.


Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —


Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.


Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно.


Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.


Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.


Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүнүүд дээр иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa