Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 13:9 - Ариун Библи 2004

9 Энэ нь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн тал газар,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Энэ нь Арнон голын захад орших Ароер болон голын хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн бүх тал газар,

Onani mutuwo Koperani




Иошуа 13:9
15 Mawu Ofanana  

Тэгээд тэд Иордан голыг гатлан, Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун талд байдаг Ароерт буудаллав.


Тэд өөрсдөдөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв.


Тариан талбайнуудтай тосгодын хувьд, Иудагийн зарим хөвгүүд Кириат-арба болон түүний тосгодод, Дибон болон түүний тосгодод, Иехабзеел болон түүний тосгодод амьдарч байв.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.


Дибонд оршин суугч охин оо, алдраасаа буун ирж, хатаж хагарсан газар дээр суу. Учир нь Моабыг устгагч нь чиний эсрэг ирж, бат цайзуудыг чинь нураав.


Дибон, Небо болон Бет-диблатаимын эсрэг,


Хот бүрд устгагч ирэх бөгөөд ямар ч хот зугтахгүй. ЭЗЭНий айлдсаны дагуу хөндий ч бас сүйтгэгдэж, тэгш тал ч сүйрэх болно.


Гэвч бид тэднийг доош хаяж, Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв. Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв” гэдэг.


Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.


Тэр үед бид энэ газрыг эзлэн авсан билээ. Би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн.


Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл


Нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арнон голын хөндийн захад орших Ароер, уг хөндийн голоос аваад Гилеадын хагасыг ч оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг,


мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотоос Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм.


Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас


Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан Иорданаас цааших зүүн зүгт Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан байжээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa