Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 13:14 - Ариун Библи 2004

14 Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Зөвхөн Левийн овогт тэрбээр өв өгсөнгүй. ЭЗЭНий айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд өргөсөн галан тахилууд бол тэдний өв юм.

Onani mutuwo Koperani




Иошуа 13:14
12 Mawu Ofanana  

«Тэдний өвтэй хамаатай нь энэ билээ. Би тэдний өв юм. Та нар тэдэнд Израильд ямар ч эзэмшлийг өгөх ёсгүй. Би тэдний эзэмшил юм.


Тэд идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг идэх ба Израиль доторх аливаа зориулагдсан зүйл нь тэднийх болох болой.


Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.)


та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.


Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.


Ийнхүү Мосе Реубений хөвгүүдэд тэдний ургийн дагуу өвийг нь өгөв.


Гэвч Левийн овогт Мосе ямар ч өвийг өгсөнгүй. Израилийн Бурхан ЭЗЭН тэдэнд амласанчлан, Өөрөө тэдний өв нь байлаа.


Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa