Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 11:14 - Ариун Библи 2004

14 Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсдөдөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохижээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх олз хийгээд мал сүргийг өөрсдөдөө дээрэмдэн авлаа. Харин бүх хүнийг нь дуустал илдний ирээр цохижээ. Тэд амьтай нэг ч хүнийг эс үлдээв.

Onani mutuwo Koperani




Иошуа 11:14
12 Mawu Ofanana  

Иехошафат өөрийн хүмүүстэйгээ олзоо авахаар ирэхдээ эд зүйл, хувцас болон үнэт зүйлс зэрэг дааж чадахааргүй их юмсыг олов. Тэнд маш их юм байсан учраас тэд гурван хоногийн турш олз авч байв.


Израилийн хөвгүүд Мидианы эмэгтэйчүүд болон тэдний багачуудыг олзлон авав. Тэдний бүх сүргийг, бүх мал сүргийг болон тэдний бүх эд юмсыг тэд дээрэмдэв.


Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын дотроос олзолсон бүхэн чинийх учир ав. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ.


Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ.


Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав.


Тэд хот доторх бүх хүнийг илдний ирээр цохин хүйс тэмтрэв. Амьсгалтай нэг ч хүнийг тэнд үлдээгээгүй. Иошуа Хазорыг галдан шатаав.


Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм.


ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.


Чи Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсдөдөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав.


Иошуад тушаасан ЭЗЭНий зарлигийн дагуу тэр хотын зөвхөн мал сүрэг ба эд хөрөнгийг израильчууд өөрсдөдөө олз болгон авав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa