Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иошуа 10:11 - Ариун Библи 2004

11 Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр том чулууг тэнгэрээс Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Чулуун мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас олон байлаа.

Onani mutuwo Koperani




Иошуа 10:11
17 Mawu Ofanana  

ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.


Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.


Чи цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?


Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө, дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.


Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.


Тэр Өөрийн мөндрийг үйрмэг шиг цацдаг. Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?


Үзэгтүн, шуурган мөндөр, сүйрлийн хар салхи мэт, үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий. Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.


ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож, Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн, Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ. Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно. Мөн мөндөр та нар унацгаа. Ширүүн салхи гарах болно.


Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл.


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Нэг талант жинтэй асар том мөндрүүд хүмүүсийн дээр тэнгэрээс буухад мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамшиг үлэмж агуу байлаа.


Тэнгэрээс одод тулалдан, өөрсдийн тойргуудаасаа тэд Сисерагийн эсрэг тулалдав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa