Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иона 4:6 - Ариун Библи 2004

6 Ингээд ЭЗЭН Бурхан ургамал бэлтгэсэнд, тэр нь Ионаг ая тухгүй байдлаас нь хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлэн ургав. Иона энэ ургамалд ихэд баярлажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэгтэл ЭЗЭН Бурхан эрэндийн бут зэхэж, ая тухгүй байдлаас нь Ионаг хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлүүлэн ургуулжээ. Иона эрэндийн бутнаас болж хөөрөн баярлав.

Onani mutuwo Koperani




Иона 4:6
11 Mawu Ofanana  

Тэгээд Хаман тэр өдөр баяртай, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин Хаман хааны дааман хаалганы дэргэд Мордехаиг болон тэр түүний өмнө босохгүй, сүрдэн чичрэхгүй байгааг хараад Хаман Мордехаид уурлан хилэгнэв.


Сүүдрийг хүсэмжилдэг боол хүнтэй адил буюу хөлсөө хүсэн хүлээдэг хөлсний хүнтэй адил,


Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.


Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй.


Ло-дебарт баясан байгаа та нар аа. Та нар хэлэхдээ “Бид өөрсдийн хүчээрээ Карнаимыг өөрсдөдөө зориулан авсан биш үү?


ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.


Тэгээд Иона хотоос гаран, зүүн этгээдэд нь суув. Тэнд тэр өөртөө сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув.


Гэвч дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой гаргаж, ургамлыг идүүлсэнд, тэр хатав.


Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.


уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa