27 Тэдэнд Эцэгийнхээ тухай Тэр хэлснийг тэд ойлгосонгүй.
27 Тэр тэдэнд Эцэгийнхээ тухай хэлснийг тэд ойлгосонгүй.
Бид сохор хүмүүс мэт хана дагуу тэмтрэн, нүдгүй хүмүүс адил тэмтэчнэ. Үд дунд бид бүрэнхийд мэт бүдэрч, хүчтэнүүдийн дунд бид хүүр мэт байна.
Тэр —Яв. Ард олонд үүнийг хэлтүгэй! “Сонссоор бай. Гэвч бүү ухамсарла. Үзсээр бай. Гэвч бүү ойлго”.
Та нарын тухай ярих, шүүх зүйл Надад олон бий. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн бөгөөд Түүнээс сонссон юмсаа Би ертөнцөд хэлдэг гэж айлдав.
Тиймээс Есүс [тэдэнд] —Та нар Хүний Хүүг өргөвөл, “Би байдаг” гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.
Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна.
Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.