69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн гэсэнд
69 Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд
Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.
[Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл.
Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв.
Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Та бол Христ мөн гэж хэллээ.
Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Бурханы Христ гэжээ.
Дараа өдөр нь Иохан өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад —Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,
Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу?
Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ.
Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.
Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.
Тэд замаараа явсаар устай газар хүрч иржээ. Тайган хүн —Хараач, ус байна. Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ гэв.
Тэр Хүү нь махан биеэр Давидын удмаас төрсөн бөгөөд
Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ.
Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.
Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.
Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.