33 Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.
Эцэг нь бүх юмаа Өөрийнх нь мутарт өгснийг болон Бурханаас ирээд Бурхан уруу буцан явж байгаагаа Есүс мэдээд,
Би Эцэгээсээ ертөнцөд ирсэн. Би дахин ертөнцийг орхиж, Эцэг уруугаа явна хэмээн айлдлаа.
Учир нь Таны Надад өгсөн үгсийг Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Таны Намайг илгээсэн гэдэгт итгэсэн юм.
Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй.
Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн.
Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм.
Тэгтэл Есүсийн —Би бол тэнгэрээс бууж ирсэн талх байна гэж айлдсанаас болж, Түүний тухай иудейчүүд дургүйцэн шивнэлдэж байлаа.
Би бол амийн талх байна.
Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй.
Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ.
Есүс тэдэнд —Хэрэв Бурхан та нарын Эцэг байсан бол, та нар Намайг хайрлах байсан. Учир нь Би Бурханаас гарч ирсэн билээ. Өөрийн санаагаар ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн юм.
Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.