29 Есүс тэдэнд —Та нар Бурханы илгээсэн Нэгэнд итгэх нь Түүний ажил мөн гэж хариулав.
29 Есүс тэдэнд —Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав.
Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!
Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
Хэн итгэж баптисм хүртэнэ, тэр аврагдах болно. Харин итгээгүй хүн нь яллагдах болно.
Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.
Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.
Тэгтэл тэд Түүнээс —Бид Бурханы ажлуудыг хийхийн тулд юу хийх вэ? гэсэнд
Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм.
Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна.
Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.
бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг.
Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд
Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна.
Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.
Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг бүхэн Бурханаар төрөгсөд болой. Эцэгийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг ч хайрладаг.
Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө.