41 Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв.
41 Есүсийн үгнээс болж улам олноороо итгэлээ.
Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа.
Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов.
Тэд мөнөөх эмэгтэйд —Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
харуулууд —Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ гэжээ.
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо харь үндэстнүүдийн Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.
Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа.
Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж, тунхаглаад Иерусалим уруу буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайн мэдээг тунхаглав.
Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.