5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ.
5 Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ.
Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.
ЭЗЭНд итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.
Орой болох үед шавь нар нь Түүн дээр ирж, —Энэ газар зэлүүд мөн цаг хэдийн талийжээ. Хурсан олныг тараан явуулаач! Тэгвэл тэд гацаанууд уруу явж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авах болно шүү дээ гэцгээв.
Тэдэнд бас хэдэн жижиг загас байлаа. Есүс тэдгээрийг ерөөгөөд, эднийг ч бас тараа гэлээ.
Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.
Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.
Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна.
Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.