28 Томас Түүнд —Эзэн минь, Бурхан минь гэв.
Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана. Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.
Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой. Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.
Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно.
Тийм учраас Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.
Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.
“Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж —Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Тэд үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав.
Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.
Гэтэл Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.
Тэгээд Тэр Томаст —Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд
Есүс түүнд —Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ! гэжээ.
Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм.
Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.