Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 19:24 - Ариун Библи 2004

24 Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг шийдэхийн тулд үүний төлөө шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны төлөө шодох болно» [гэсэн] Судар биелэгдэхийн тулд ажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

24 Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь шодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь дундаа хувааж, хувцасны минь төлөө шодсон» [гэсэн] Бичвэр биелэгдэхийн тулд ажээ.

Onani mutuwo Koperani




Иохан 19:24
13 Mawu Ofanana  

Энэ бол Иехүд хандан “Дөрөв дэх үе хүртэлх чиний хөвгүүд Израилийн хаан ширээнд суух болно” гэж айлдсан ЭЗЭНий үг юм. Энэ нь тийнхүү биелэгджээ.


Тэд миний гадуур хувцсыг хоорондоо хувааж, Миний дотуур хувцасны төлөө шоддог.


Түүний оройн хэсгийн голд амсар гарга. Амсрыг урагдуулахгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан сүлжиж захал.


Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй, зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч, олон үндэстнийг тастчин устгах нь түүний зүрх сэтгэл дэх зорилго юм.


Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад,


Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав.


Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.


Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй),


Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.


Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Судар биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ.


Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa