33 Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад —Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд
“Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ.
ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна. Чи цаашид өвчнөөс айхгүй.
Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.
Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв.
Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав.
Пилат Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь —Таны хэлж байгаа нь мөн гэлээ.
Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд
Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.
далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.
«Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.
Есүс —Та үүнийг өөрийн санаагаар ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ.
Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс —Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.
Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй.
Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Хэрэв та энэ Хүнийг суллавал, Цезарийн анд нөхөр биш. Өөрийгөө хаан хэмээгч хүн болгон Цезарийн дайсан мөн гэж хашхиралдаж байв.
Тэд Түүн дээр ирж —Иудейчүүдийн хааныг мэндчилье гээд нүүрийг нь алгадав.
Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа гэв.
дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд юу ч хариулсангүй.
Бүх юмсад амийг өгөгч Бурханы өмнө би чамд тушааж байна. Мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэлийг гэрчлэн айлдсан Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.