17 Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.
17 Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.
Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ.
Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ.
Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.
Таны гэрчлэлүүд мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач.
Таны үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Таны зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм.
Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар...
Шавар зууханд тунгаагдаж, Долоо дахин цэвэршүүлэгдсэн мөнгө мэт ЭЗЭНий үг бол цэвэр юм.
Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг.
Сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм.
Миний хэлсэн үгнээс болж та нар хэдийн цэвэр болжээ.
Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд
Гэтэл Бурханаас үнэнийг сонсоод, та нарт хэлсэн хүнийг буюу Намайг одоо та нар алах гэж оролдож байна. Абрахам ийм юм хийгээгүй.
тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.
Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол,
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархлаа өргөх ёстой. Яагаад гэвэл Бурхан та нарыг үнэн доторх итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ.
Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.