27 Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.
[Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл.
Энэ бүхний гэрч бол та нар мөн.
Харсан хүн нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл нь үнэн бөгөөд та нарыг ч мөн итгүүлэхийн тулд үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.
Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн хүн бол тэр шавь нь мөн. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ.
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.
Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.
Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.
Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм.
Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ.
Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой.
Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгуудын гэрч болон илчлэгдэх алдрыг хуваалцагч болохынхоо хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна.
Энэ бол Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэл дотор бат зогс.
Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна.
Иохан нь Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг төдийгүй өөрийн үзсэн бүхнээ гэрчилсэн болой.
Есүс доторх гай зовлон, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байв.