22 Түүний хэний тухай ярьж буйг мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие бие уруугаа харж эхлэв.
22 Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив.
Энэ үед Египетэд үр тариа байгааг Иаков мэдээд, хөвгүүддээ хандаж, —Та нар яагаад бие биеэ хараад суугаад байгаа юм бэ? гэж хэлэв.
Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд
тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв.
Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ.
Тэд гунигтай болон, нэг нэгээрээ Түүнд —Би лав биш биз дээ? гэлээ.
Харин үзэгтүн, Надаас урвагч нэгний гар Миний хамт ширээн дээр байна.
Тэд өөр хоорондоо —Бидний хэн нь тийм зүйл хийх юм бол? хэмээн ярилцаж эхлэв.
Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Сонгосон нэгнээ Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэгч нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэж бичигдсэн Судрыг биелүүлэхийн тулд юм.
Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.