5 Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв.
5 Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж ядууст өгсөнгүй вэ? гэв.
Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ.
Харин тэр —Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна.
Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна.
“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд, хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд
Харин өнөөх боол гадагш гараад, өөрт нь зуун денарын өртэй байсан өөрийнхөө анд нөхөр болох нэгэн боолыг олж хараад, барин авч хоолойг нь шахаж, “Өрөө төл” гэв.
Тэр тэдэнд өдрийн нэг денар өгөхөөр ажилчидтай тохиролцон, тэднийг усан үзмийн тариалан уруугаа илгээв.
Өмч хөрөнгөө худалдаад өглөг үйлд. Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсдөдөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
Үүнийг сонсоод Есүс түүнд —Чамд нэг л зүйл дутуу байна. Эзэмшиж байгаа бүхнээ худалдаж, ядууст тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэв.
Өөрийн нүдэн дэх дүнзээ ажиглаагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?
Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас —
Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.
Зарим нь Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл, “Ядууст ямар нэгэн юм өг” гэсэн байх гэж боджээ.
Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв.