Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 12:35 - Ариун Библи 2004

35 Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

35 Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй.

Onani mutuwo Koperani




Иохан 12:35
27 Mawu Ofanana  

Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.


Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.


“Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно. Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв.


Харин шөнө явбал, хүний дотор гэрэл байхгүй тул тэр бүдэрнэ гэж хэлэв.


Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг биз дээ? Хэрэв хүн өдөр явбал, тэр ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй.


Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа тэднээс салан явж нуугдав.


Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.


Тун удахгүй та нар Намайг цаашид харахгүй. Мөн дахин тун удахгүй та нар Намайг харна гэж айлдлаа.


Тэгтэл Есүс —Би та нартай хамт түр зуур байна. Тэгээд Би Намайг Илгээгч уруу явна.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана.


Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.


Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa