Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 12:27 - Ариун Библи 2004

27 Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

27 Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн.

Onani mutuwo Koperani




Иохан 12:27
24 Mawu Ofanana  

Миний сэтгэл ч ихэд шаналж байна. Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?


Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөд Амь минь Үхэгсдийн оронд ойртсон.


Би юу хэлэх вэ? Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна. Сэтгэлийнхээ гашуудлаас болж би бүх он жилүүддээ төлөв даруу явна.


Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.


Тэр үед Есүс хариу болгон —Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.


Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан.


Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ.


Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, —Та нар одоо хүртэл унтаж, амарсаар байна уу? Харагтун. Цаг ойртчихлоо. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт орж байна.


Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.


Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.


Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна.


Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ.


Есүс эдгээрийг хэлээд, сүнс нь шаналж эхлэн, гэрчилж —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг Намайг барьж өгнө гэлээ.


Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс —Намайг Хаан гэж та хэлж байна. Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа.


Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна.


Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,


Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa