Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иохан 12:1 - Ариун Библи 2004

1 Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ.

Onani mutuwo Koperani




Иохан 12:1
13 Mawu Ofanana  

Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.


Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсны дараа цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.


Тэгээд Тэр тэднийг Бетан хүртэл дагуулан явлаа. Есүс мутраа өргөн тэднийг ерөөв.


Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,


Бетаны Лазар гэгч эр өвчтэй байлаа. Бетан бол Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон болой.


Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.


Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв.


Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар Дээгүүр Өнгөрөх баяраас өмнө нутгаасаа Иерусалим уруу иржээ.


Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод,


Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа.


Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa