Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 3:7 - Ариун Библи 2004

7 үзэгтүн, та нарын тэднийг зарсан тэр газраас нь Би тэднийг босгон, та нарын толгой дээр хариуг нь буцаах гэж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 үзэгтүн, тэднийг зарсан тэр газраас чинь Би тэднийг босгон үйлсийг чинь та нарын толгой дээр буцаах гэж байна.

Onani mutuwo Koperani




Иоел 3:7
24 Mawu Ofanana  

Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.


Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно. Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна. Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж, тэдний дунд сохор ба доголон, жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэй бүгд хамтдаа байх болно. Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.


Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.


«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.


Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.


Иудаг Би Өөрийн нум болгон татаж, нумаа Ефраимаар дүүргэнэ. Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэг Сион чиний хөвгүүдийг Би турхирна. Би чамайг дайчны илд мэт болгоно.


Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.


Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.


Хэрэв хэн нэгэн нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэгэн нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн тэвчээр, итгэл байна.


Яагаад гэвэл тэд ариун хүмүүсийн ба эш үзүүлэгчдийн цусыг урсгав. Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Яагаад гэвэл Түүний шүүлт үнэн бөгөөд зөвт. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан үлэмжийн том янхныг Тэр шийтгэв. Тэр Өөрийн боолуудын цусны өшөөг түүнээс авсан гэлээ.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.


Самуел —Чиний илд эмэгтэйчүүдийг хүүхэдгүй болгосны адил, эмэгтэйчүүдийн дундаас чиний эх хүүхэдгүй болно хэмээн өгүүлэв. Самуел Агагийг ЭЗЭНий өмнө Гилгалд тас цавчив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa