Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 3:19 - Ариун Библи 2004

19 Тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан, нутагт нь гэмгүй цусыг урсгасан учраас Египет нь сөнөмөл газар, Едом нь зэлүүд нутаг болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм

Onani mutuwo Koperani




Иоел 3:19
19 Mawu Ofanana  

Өө, ЭЗЭН, “Түүнийг нураа, түүнийг нураа, Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэд Иерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.


Тэд баруун зүг дэх Филистийн нам дор газрыг довтлон, тэд хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин, Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.


ЭЗЭН Египетийн далайн хоолойг бүрэн хатааж, халуун салхиараа үлээлгэн Евфратын дээгүүр мутраараа даллан, хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр түүнийг гатлах болтол нь долоон хэсэг хуваана.


Едом айдас болно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр айж, шархнуудаас нь болж исгэрэх болно.


Надад болон махан биед минь үйлдсэн хүчирхийлэл Вавилон дээр байх болтугай” гэж Сионы оршин суугч хэлэх болно. “Миний цус Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж Иерусалим хэлэх болно.


Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.


Обадиагийн үзэгдэл. Эзэн БУРХАН Едомын тухай ийнхүү айлдав. Бид ЭЗЭНээс мэдээ сонссон ба үндэстнүүдийн дунд илгээгдсэн элч “Босогтун, түүний эсрэг тулалдаанд гарцгаая” гэж зарлав.


Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн, чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно. Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэн хүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.


Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч, Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.


Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa