Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Иоел 3:12 - Ариун Библи 2004

12 Үндэстнүүдийг босгоцгоож, Иехошафатын хөндий уруу ирүүлэгтүн. Учир нь тэнд Би эргэн тойрны бүх үндэстнүүдийг шүүхээр суух болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Үндэстнүүдийг босгож, Иехошафатын хөндийд ирүүлэгтүн. Учир нь эргэн тойрны бүх үндэстнийг шүүхээр Би тэнд суух болно.

Onani mutuwo Koperani




Иоел 3:12
17 Mawu Ofanana  

Тэгээд дөрөв дэх өдөр тэд Беракагийн хөндийд цугласан бөгөөд тэнд тэд ЭЗЭНийг магтсан билээ. Тиймээс тэд тэр газрыг өнөөдрийг хүртэл “Беракагийн Хөндий” хэмээн нэрлэсэн билээ.


ЭЗЭН, ууран дотроо босооч. Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч, Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.


Учир нь Тэр ирж байна, Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг Өөрийн итгэлтэй байдлаар шүүнэ.


Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, Хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.


Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.


Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна. Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.


«Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно.


Шийдвэрлэх хөндийд бөөн, бөөн хүмүүс байна! Учир нь ЭЗЭНий өдөр шийдвэрлэх хөндийд ойрхон байна.


Би бүх үндэстнийг цуглуулан, тэднийг Иехошафатын хөндийд авчирна. Тэгээд Би Өөрийн ард түмэн, Өөрийн өв болох Израилийн өмнөөс тэднийг тэнд шүүнэ. Тэд Миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тараан, Миний газрыг хуваан авсан.


Тэр олон ард түмний хоорондохыг шүүж, хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ. Чидун уул зүүнээс баруун тийш өргөн хөндийгөөр голоороо хуваагдана. Тэгснээр уулын нэг тал нь умар зүг уруу, нөгөө тал нь өмнө зүг уруу нүүх болно.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa